7 хоногийн арилжааны мэдээ
Хөрөнгийн биржийн арилжаа
Монголын хөрөнгийн биржд өнгөрсөн долоо хоногт нийт 7 тэрбум төгрөг-ийн үнийн дүн бүхий 5.7 сая ширхэг үнэт цаас арилжаалагджээ.
Хамгийн идэвхтэй арилжаалагдсан компаниуд: Хас Банк, Инвескор ББСБ, Хаан банк, Монголын хөрөнгийн бирж, Эрдэнэ Ресурс Девелопмент Корпорэйшн
Багцын арилжаа хийгдээгүй болно.
Инфляцийн өсөлт
2025 оны 2-р сард нийслэлийн инфляц 10.3%-д хүрч, улсын хэмжээнд 9.6% болохыг ҮОСХ мэдээлэв.
Инфляцад бараа, үйлчилгээний үнийн өсөлтийн оролцоо
Инфляцын бүтэц (2024 vs 2025 оны 2-р сар)
Хүнсний бараа, ундаа, ус:
2024 оны 2-р сард: 41.8%
2025 оны 2-р сард: 26.7%
Орон сууц, ус, цахилгаан, түлш:
2024 онд голлох нөлөө үзүүлээгүй
2025 оны 2-р сард: 22%
Импортын барааны оролцоо:
2024 оны 2-р сард: 29.7%
2025 оны 2-р сард: 27.4%
Дүгнэлт: Импортын барааны үнийн өсөлт буурч, дотоодын бараа, үйлчилгээний үнэ өсөх хандлагатай байна.
СЗХ ББСБ-уудын зээлийг чангарууллаа
Хэрэглээний зээлийн өр, орлогын харьцаа 70%-аас 60%
Суудлын автомашины зээлийн харьцаа 70%-аас 60% болгож чангаруулжээ.
Энэхүү шийдвэр нь өрхийн санхүүгийн тогтвортой байдлыг дэмжиж, худалдан авах чадварыг сайжруулахын зэрэгцээ ББСБ-уудын эрсдэл даах чадварыг нэмэгдүүлэхэд чиглэж байна. Мөн итгэлцлийн үйлчилгээ, бонд болон бусад эх үүсвэрийн зохистой харьцааг шинэчлэн тогтоосон болно.
ТОП-20 индексийн өөрчлөлт
“Богд Банк” ХК ТОП-20 индексоос хасагдаж, “Инновейшн Инвестмент” ХК (QPay) нэмэгджээ.
ТОП-20 ИНДЕКСИЙН ӨӨРЧЛӨЛТ:
2025.03.17 (Даваа): 54,018.32
2025.03.21 (Баасан): 51,635.48 → 4.4%-иар буурсан
Ханш өссөн компаниуд:
Хас Банк ХК (+3.22%)
Түмэн Шувуут ХК (+3.12%)
Инвескор ББСБ ХК (+2.9%)
Ханш хамгийн их унасан компаниуд:
Монголын хөрөнгийн бирж ХК (-8.5%)
Ард санхүүгийн нэгдэл ХК (-2.8%)
Монгол шуудан ХК (-2.8%)
Ногдол ашгийн бүртгэлийн дараах уналт:
Газар шим ХК (-4%)
Дархан нэхий ХК (-13.3%)
ЛэндМН ББСБ ХК (-10.2%)
Сэндли ББСБ ХК (-14.4%)
Ирэх долоо хоногт бүртгэлийн өдөр нь тохиох компаниуд:
Голомт Банк ХК – 95₮ (2025.03.26)
Сүү ХК – 3.26₮ (2025.03.28)
Тахь-ко ХК – 102.6₮ (2025.03.28)
Бүртгэлийн өдөр нь болоогүй олон компани байгаа тул ТОП-20 индексийн уналт үргэлжлэх эрсдэлтэй байна.
Английн Төв банк бодлогын хүүгээ хэвээр үлдээлээ
2025.03.20-нд Английн Төв Банк (BoE) бодлогын хүүгээ 4.5%-д тогтвортой барихаар шийдвэрлэв.
Шийдвэрийн үндэслэл:
– Дэлхийн эдийн засгийн тогтворгүй байдал
– Худалдааны хурцадмал нөхцөл
– Татварын өсөлт
– Хөдөлмөрийн зах зээлийн уналт
Энэхүү шийдвэр нь эдийн засгийн өсөлтийг дэмжихийн зэрэгцээ инфляцыг хянах зорилготой.
BYD-ын 5 минут цэнэглэдэг шинэ цэнэглэгч
BYD компани 10С хэт хурдан цэнэглэх технологио танилцууллаа. Энэхүү 1000 кВт хүчин чадалтай систем нь 2025 оны 4-р сард гарах Han L болон Tang L загваруудад анх нэвтрэх бөгөөд 5 минут цэнэглээд 400 км явах боломжтой.
Хувьцааны өсөлт
Мэдээлэл гарсны дараа BYD-ийн хувьцаа:
Хонг Конг: +6% (408.80 HKD)
Шенжэнь: +2%
Зах зээлийн үнэлгээ: 162 тэрбум USD – Ford, GM, Volkswagen-ийн нийлбэрээс өндөр.