Зах зээлийн тойм

Зах зээлийн тойм

Уншсан既読Read 3
ТүгээхShare共有する공유하기

7 Хоногийн Арилжааны Мэдээ (2025.03.10 – 03.16)

Хөрөнгийн биржийн арилжаа

Нийт 5.5 тэрбум ₮-ийн 10.1 сая ширхэг үнэт цаас арилжаалагдав.

Хамгийн идэвхтэй хувьцаанууд: Хаан Банк, Ард Кредит, Тэнгэр Даатгал, Монголын хөрөнгийн бирж, Таван толгой.

Багцын арилжаа:

Хаан Банк – 395K ширхэг (1,300₮) → 513.5 сая ₮
Тэнгэр Даатгал – 433.7K ширхэг (800₮) → 347 сая ₮
Ард Кредит – 3 сая ширхэг (106₮) → 319.5 сая ₮

Гадаад худалдаа

Экспорт: -8.1% (2 тэрбум $)
Импорт: +7.3% (1.7 тэрбум $)

Гадаад худалдааны ашиг: 294 сая $ (-49.9%)

Нүүрсний экспорт буурсан ч алт, зэс, цайрын баяжмалын экспорт өсөв.

Сүүлийн дөрвөн жилд Монгол Улсын импортын хэмжээ тогтвортой өссөн бол экспортын бууралтаас шалтгаалан гадаад худалдааны тэнцэл 2023 оноос хойш жил бүр хоёр дахин буурчээ.

2025 оны эхний хоёр сард экспорт 8.1%-иар буурсан нь нүүрсний экспортын 445 сая ам.долларын уналттай холбоотой байв. Харин алт, зэс, цайрын баяжмалын экспорт нэмэгдсэн байна. Импорт өмнөх оны мөн үеэс 115.7 сая ам.доллароор өссөн нь суудлын болон ачааны автомашин, түлш, тээврийн хэрэгслийн сэлбэгийн нэмэгдэлтэй холбоотой байлаа.

Инфляц ба эдийн засаг

Инфляц: 10.1% (Q1), 9.7% (оны эцэст)
Эдийн засгийн өсөлт: 7–8% (Монголбанк), 5.4% (шинжээчид)

Нөлөөлөл: Нүүрсний үнэ бууралт vs. “Оюутолгой” төслийн өргөжилт, бүтээн байгуулалт

Монголбанкны судалгаагаар 2025 оны нэгдүгээр улиралд улсын хэмжээнд инфляц 10.1% орчим байх бөгөөд оны эцэст бага зэрэг буурч, 9.7%-д хүрнэ гэж үзжээ.

Төв банк 2025 оны эдийн засгийн өсөлтийн таамаглалаа 7–8%-ийн түвшинд хадгалав. Нүүрсний экспортын үнэ буурч байгаа ч “Оюутолгой” төслийн өргөжилт уул уурхайн салбарыг идэвхжүүлэхээр байна. Хөдөө аж ахуйн салбарын сэргэлт, бүтээн байгуулалтын төслүүд барилга, үйлдвэрлэл, тээвэрт эерэг нөлөө үзүүлнэ гэж Монголбанкны Ерөнхийлөгч онцолжээ.

Харин шинжээчдийн таамагласнаар, 2025 оны эцэст ДНБ-ий жилийн өсөлт 5.4% байх төлөвтэй байна.

Ипотекийн даатгалын зохицуулалт шинэчлэгдлээ

Зээлийн даатгалын хамгаалалт 5–6 дахин нэмэгдэж, жил бүр сунгах шаардлагагүй болно.

Ипотекийн зээлдэгчид зээлийн хугацаанд амь нас, эрүүл мэнд болон барьцаа хөрөнгөө даатгуулах шаардлагатай байдаг ч амьдрал дээр зөвхөн гэнэтийн ослын даатгал сонгох, даатгалын гэрээг сунгахгүй байх зэрэг асуудал тулгардаг. Энэ нь зээлдэгч, гэр бүлийг санхүүгийн дарамтад оруулах эрсдэлтэй.

Шинэ дүрмийн дагуу:
– Барьцаа хөрөнгийг ердийн даатгалын компаниудад
– Амь нас, эрүүл мэндийг зөвхөн урт хугацааны даатгагчаар даатгуулах зохицуулалт орсон.

Энэ нь хамгаалалтыг 5–6 дахин нэмэгдүүлж, зардал болон маргаан буурч, зээлдэгчид санхүүгийн эрсдэлээс хамгаалагдах боломжтой болно.

Алтны ханш түүхэн дээд түвшинд хүрлээ

3,000 $/унц – АНУ-ын инфляц, худалдааны дайн, хөрөнгө оруулагчдын эрэлтээс шалтгаалсан.

2025 оны 3-р сарын 12-нд алтны ханш анх удаа 3,000 ам.долларт хүрч түүхэн дээд түвшинд хүрлээ. АНУ-ын инфляцын өсөлт, дэлхийн зах зээлийн тодорхойгүй байдал, татварын огцом өсөлт голлон нөлөөлсөн байна.

Хөрөнгө оруулагчид эрсдэлээс зугтах үүднээс байгалийн баялагт хөрөнгө оруулалт хийж байна. Баасан гарагт АНУ-ын зах зээлд хувьцааны үнэ сэргэсэн ч алтны ханш буурсангүй — энэ нь тогтворгүй байдал үргэлжилнэ гэсэн хүлээлт давамгай байгааг харуулж байна.

Apple шууд орчуулгын функц бүхий AirPods-ийг танилцуулна

iOS 19-ийн шинэчлэлээр шууд орчуулгын функц нэмэгдэнэ.

Apple компани энэ оны сүүлээр iOS 19 шинэчлэлд багтсан, AirPods-д зориулсан шууд орчуулгын функц нэвтрүүлэхээ зарлалаа. Энэ нь хоёр өөр хэлтэй хүмүүс AirPods ашиглан саадгүй харилцах боломжийг бүрдүүлэх зорилготой.

Мэдэгдлийн дараа Apple-ийн хувьцааны ханшид мэдэгдэхүйц өөрчлөлт гараагүй ч энэхүү шинэ функц амжилттай нэвтрэх аваас борлуулалт болон үнэлгээнд эерэгээр нөлөөлөх төлөвтэй байна.