7 хоногийн арилжааны мэдээ
Хөрөнгийн биржийн арилжаа
Сар шинийн амралтаас шалтгаалж арилжааны хэмжээ 87%-иар буурч, 1.1 тэрбум төгрөг болжээ.
Хамгийн идэвхтэй үнэт цааснууд: Хаан банк, Монголын хөрөнгийн бирж, ЛэндМН, Таван толгой, АПУ.
Багцын арилжаа: 3-р сарын 7, 8-нд хийгдээгүй.
Мөнгөний бодлого
Бодлогын хүү 2%-иар нэмэгдэж, 12% боллоо.
Хэрэглээний зээлийн өр-орлогын харьцаа 5%-иар бууруулж, 50% болгон шинэчилжээ.
Инфляц: 1-р сард улсын хэмжээнд 9.6%, Улаанбаатарт 9.7% хүрсэн.
Цахилгааны үнийн өсөлт,
Эдийн засгийн идэвхжил,
Цалингийн өсөлттэй холбоотой үйлчилгээ, түрээс, импортын барааны үнийн өсөлт голлон нөлөөлөв.
Уул уурхайн биржийн арилжаа
Уул уурхайн биржээр 2.3 сая тонн бүтээгдэхүүн 560.8 тэрбум төгрөгөөр арилжаалагдсан нь өмнөх оны мөн үеэс 2 дахин буурсан үзүүлэлт. Нүүрсний арилжаа 10 дахин хумигдсан. Энэ онд бирж дээр явагдсан дийлэнх хэлцлүүдэд дуудлага худалдаагаар үнэ өсөөгүй нь Монголын уул уурхайн бүтээгдэхүүний эрэлт эрс буурсныг харуулж байна.
Ногдол ашиг
Компанийн тухай хуульд заасан ногдол ашгийн шийдвэрийн хугацаа дуусгавар болсон буюу 2025 оны 2-р сарын 21-ний өдрийн байдлаар 100 хувьцаат компаниас Санхүүгийн зохицуулах хороонд ногдол ашиг хуваарилах эсэх талаар шийдвэрийг ирүүлснээс 58 хувьцаат компани ногдол ашиг хуваарилахгүй байхаар шийдвэрлэсэн бол үлдсэн 42 нь 1,043.2 тэрбум төгрөгийн ногдол ашиг хуваарилах талаарх мэдээллийг ирүүлж, олон нийтэд мэдээлсэн байна.
2025 онд 1.04 их наяд төгрөг хуваарилахаар шийдвэрлэсэн нь өмнөх оноос 2 дахин өссөн.
4 банк нийт 407.7 тэрбум төгрөгийн ногдол ашиг олгохоор төлөвлөжээ.
АНУ-ын зах зээл ба худалдааны дайн
2025 оны 3-р сарын 10-наас эхлэн Ерөнхийлөгч Дональд Трамп Канад, Мексик, БНХАУ-ын импортын бараа бүтээгдэхүүнд 25%-ийн татвар ногдуулах мэдээг зарласнаас хойш АНУ-ын хөрөнгийн зах зээл тогтворгүй байлаа. Трампын энэ шийдвэр S&P 500 индексийг 3.1%-иар унав.
Үүнээс үүдэж технологийн салбарын хагас дамжуулагч компаниуд огцом хямралтай тулгарч байгаа юм. Энэ нь 2018-2019 оны худалдааны дайны динамикийг санагдуулам зах зээлд шинэ тогтворгүй байдлыг бий болгож байна. Хөрөнгө оруулагчид энэхүү худалдааны хурцадмал байдалд хурдан арга хэмжээ авсан нь зах зээлийг унагахад нөлөөлжээ. Иймд, NVIDIA, Apple зэрэг технологийн компаниудад хөрөнгө оруулалт хийхээсээ өмнө ажиглах нь зүйтэй юм.
БНХАУ-ын эдийн засгийн төлөв
Хятадын засгийн газар 2025 оны эдийн засгийн төлөвлөгөөг энэ долоо хоногт танилцуулж ДНБ-ий өсөлтийг 5%-д хүргэх зорилт тавьжээ. Хятад улс АНУ-ын эсрэг худалдааны дайнд хариу арга хэмжээ авч магадгүй гэдгээ мэдэгдлээ. Ингэхдээ Хятадын эрх баригчид эсэргүүцсэн мэдэгдлээ илэрхийлж, Америкийн бараа бүтээгдэхүүнд хариу гаалийн татвар ногдуулах боломж байгааг сануулсан юм. Энэхүү мэдэгдэл нь азийн хөрөнгийн зах зээлүүдэд ялгаатай байдлаар нөлөөлжээ.
Азийн зах зээл: Hang Seng өсөж, Nikkei буурав.
Үүнээс харахад Хятадын засгийн газраас гаргасан энэхүү шийдвэр нь зэсийн Freeport-McMoran эсвэл газрын тосны ExxonMobil зэрэг түүхий эдийн ханшийг нэмэгдүүлэхэд хүчтэй түлхэц болж магадгүй ба хариу тариф ногдуулбал АНУ-ын Nike эсвэл Walmart зэрэг өргөн хэрэглээний барааны фирмүүдэд нөлөөлөх боломжтой.