Дорноговь аймгийн Засаг даргын Тамгын газар, “Эм Ай Си Си ҮЦК” ХХК болон “Гүехэн Далай” ХХК нарын хооронд нарны эрчим хүчний төсөл хэрэгжүүлэх чиглэлээр хамтран ажиллах гурван талт санамж бичигт өнөөдөр албан ёсоор гарын үсэг зурлаа.
Энэхүү хамтын ажиллагаа нь сэргээгдэх эрчим хүчний хөгжлийг дэмжих, орон нутгийн эрчим хүчний хангамжийг нэмэгдүүлэх, байгаль орчинд ээлтэй шийдлийг хэрэгжүүлэх зорилготой юм.
Ингэснээр Дорноговь аймаг сэргээгдэх эрчим хүчний хөгжилд манлайлан оролцож, байгаль орчинд ээлтэй, эдийн засгийн үр ашигтай төслийг бодит ажил хэрэг болгон хэрэгжүүлэх шинэ шатанд гарч байна.