Түгээмэл асуулт, хариулт

МЭДЭЭЛЛИЙН САН

Хөрөнгө оруулалтын банк нь компаниуд болон төрийн байгууллагуудад бизнесийн өсөлт, санхүүгийн шинэчлэлд чиглэсэн зөвлөх үйлчилгээ үзүүлдэг. Үүнд хөрөнгө босгох, компанийн үнэлгээ хийх, нэгдэл, худалдан авалт (M&A) зэрэг стратегийн шийдвэрүүдийг хэрэгжүүлэхэд тусалдаг.

Манай хөрөнгө оруулалтын банкны үйлчилгээ нь бизнесээ өргөжүүлэх, шинээр хөрөнгө оруулагч татах, эсвэл санхүүгийн бүтэцээ сайжруулах шаардлагатай бүхий л төрлийн байгууллагад тохиромжтой. Томоохон корпораци, төрийн өмчит болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд хамрагддаг.

MICC хувьцаа (equity) болон өрийн хэрэгсэл (debt) ашиглан санхүүжилт босгоход тусалдаг. Үүнд бонд гаргах, хөрөнгийн зах зээлд IPO хийх, эсвэл томоохон хөрөнгө оруулагчдаас шууд хөрөнгө татах хэлбэрүүд орно.